Кабинет

Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш сурагчийн сургах сурах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагыг хангасан сургалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд сургууль, багш, сурагч эцэг, эх хамтран хүчин чармайлт гарган ажиллаж байна.


Сургалтын орчин нь суурь, бүрэн дунд боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, , сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр хангагдсан, багш, сурагчдын ажиллах, суралцах материаллаг, үйлийн болон, сэтгэл зүйн таатай нөхцөлийг секцийн хамт олон боломжийн хэрээр бүрдүүлэн ажилласан.