Нийслэлийн Ерөнхий боловсролын
Лаборатори 44-р сургууль

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Сайн байна уу?
Манай сургуулийн цахим хуудсаар зочилж байгаа таньд талархал илэрхийлье.
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш ажилтан ажиллагсад маань маш их хөдөлмөрч эвсэг ажлын төлөө , хүүхдийн төлөө гэсэн сэтгэл нэгтэй хамт олон .
Бид 2016-2022 он хүртэл 3 ээлжээр хичээллэж хүндхэн бөгөөд хэцүү цагуудыг маш тэвчээртэй шантралгүй зүтгэсээр давж туулсан нь түүх болон үлджээ.
Хамт олон минь “уртын дуугаа дуулж өвлөцгөөе”, “Сурагчдын сэтгэхүйг хөгжүүлэх нь” “ Монгол хүү “ төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
Жил болгон хүүхэд бүрийн авъасыг хөгжүүлж эцэг эхэд нь бодитоор үзүүлж тайлан тавьдаг уламжлалтай.
Шавь нар нь амжилт бүтээлээр дүүрэн хангалуун баяр хөөртэй суралцахад багш хүний сэтгэл тэнийж бахархаж байдаг.
Монгол улсын ирээдүй болсон суралцагсаддаа хичээл зүтгэл бүхэн чинь чамайг Ирээдүйн од болгон гялалзуулна. Бүү орхиорой. Улам мэргийгээрэй Гэрэлт ирээдүй хүлээж байна.
Хамт олон минь сэтгэл нь хайраар дүүрэн зүтгэл нь бүтээлээр дүүрэн байг
Хүндэтгэсэн захирал Ж.Чимэдзаяа