Нийслэлийн Ерөнхий боловсролын
Лаборатори 44-р сургууль

Гадаад харилцаа

Төрийн ба төрийн бус байгууллагууд

АОМ Эхлэл ТББ-тай хамтын ажиллагаа


АОМ Эхлэл ТББ-тай хамтран “Сайн хүүхэд” хөтөлбөрийг 2 дахь жилдээ 5,6-р ангийн нийт сурагчдад амжилттай хэрэгжүүлж байна.

“Болор денк” нүүр амны гажиг заслын эмнэлэг


“Болор денк” нүүр амны гажиг заслын эмнэлэгтэй хамтран 1-5-р ангийн 446 сурагчдыг шүдний үзлэг оношлогоонд хамруулснаас шүдний өвчлөлгүй эрүүл 36 хүүхэд бусад нь ямар нэгэн байдлаар өвчлөлтэй байсныг эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа.

 

“Сөүл нүдний эмнэлэг”


Сөүл нүдний эмнэлэгтэй хамтран 1-5- р ангийн1800 гаруй сурагчдад, 40 гаруй баг ажилчдад хараазүйн оношилгоо үнэ төлбөргүй хийж 250 гаруй сурагчдын харааны эмгэгийг илрүүлж зөвлөгөө өгч ажилласан.

ДЭЛХИЙН ЗӨН ДАРЬ ЭХ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Хамтын ажиллагаа чиглэл:
• Сургуулийн усан хангамж ариун цэврийг сайжруулах чиглэлээр
• Гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр
• Хүүхдийн оролцооны клуб, өөрийн удирдлагын байгууллагын хүүхдүүдийг чадавхижуулах чиглэлээр
• Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах чиглэлээр
• Багш нарын мэдлэг чадвар арга зүйг хөгжүүлэх чиглэлээр
• Сэтгэл зүйн алба байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр тус тус хамтран ажиллалаа.