Нийслэлийн Ерөнхий боловсролын
Лаборатори 44-р сургууль

Бидний амжилт

Уралдаан, тэмцээн

50 жилийн хугацаанд манай хамт олон багш нарын дундаас ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн хариу нэхдэггүй өглөгч, бүтээлч, санаачлагч, шинийг эрэлхийлэгч, хөдөлмөрч, үе үеийн манлайлагч олон арван багш нар ажиллаж ирсэн. Тухайлбал:
• МУГБ, Математикийн багш М. Алтай: Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн анхны багш бөгөөд анхны төгсөлтийг 1983онд төгсгөж,1984, 1985, 1986 онуудад Улс, Нийслэлийн математикийн олимпиадад удаа дараа шагналт байранд шалгарч байсан.
• МУГБ, Бага ангийн багш Ц. Гүнсээ: Сургалтын үйл ажиллагаагаар сурагчдын авьяас билгийг хөгжүүлэх, ирээдүйн амьдралынх нь чиг хандлагыг чиглүүлж өгснөөр 1985, 1986, 1987 1991 онуудад Нийслэл, Дүүргийн мэргэжлийн аварга багш, Нийслэлийн шилдэг багшаар шалгарч байсан.
• МУГБ, Зургийн багш Ч. Бизъяа: Зургийн дугуйланг анхлан хичээллүүлж 900-аад хүүхдийн 1200-1500 уран зургаар “Хүүхдийн ертөнц” үзэсгэлэнд оролцуулахаас гадна багшийн шавь нараас нь ЗХУ, Энэтхэг улсын Шанкара, Япон улсад зохион байгуулагдсан үзсгэлэнд оролцож байв. 1985 онд Нийслэлийн тэргүүний багш, 1989 онд Монголын багш нарын V-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан.
• АБТА, БТТА спортын мастер Н. Номинчулуун: Чөлөөт бөх, гимнастик, хүндийн өргөлт, сагсан бөмбөгийн секцүүдийг удирдаж “Бие бялдар гоозүй” сэдвээр тавьсан илтгэл нь улсад шалгарч Унгар, Болгар, Алмата, Москва, Ташкент, Солонгос, Хятад зэрэг орнуудаар туршлага судлан, биеийн тамирын хичээлийн шинэ хэрэглэгдэхүүн санаачлан сургалтанд ашиглаж байв.
• Анхны социалист хөдөлмөрийн бригадын ахлагч У. Баасанжав: Ардын эрх сонин, Боловсрол сэтгүүлд хичээл сургалтын үйл ажиллагааны талаар ярилцлага өгсөн нь бичигдэж, 1975, 1979, 1983, 1984 онуудад монгол хэлний олимпиадад улс, хот, дүүрэгт шалгарч байсан.
• Алтан гадас одонт Монгол улсын зөвлөх багш Ё. Мягмаа: Даасан анги бүр нь сурлага хүмүүжил соёлжилтоороо улс, хот, дүүргийн тэргүүн болж, улмаар монгол хэлний олимпиадад тэргүүн байр, Соёлч тэргүүний анги, 1975-1978, 1978-1981, 1981-1984, 1984-1987, 1987-1990, 1990-1993, 1993-1999, 2002-2005 онуудад ажлын туршлага нь дэлгэрч байсан.1985 онд Нийслэлийн тэргүүний мэргэжлийн аварга багшаар шалгарч байсан.
• АБТА, хүмүүжлийн эрхлэгч Л. Дааданхүү: Сурагчдын сахилга соёл хүмүүжил охид хөвгүүдийн хөгжил төлөвшилд онцгойлон анхаарч, “ Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүлийн идэвхтэн бичигч байв.
• АБТА багш Б. Янжин: Даасан анги нь соёлч нөхөрлөлийн бүлэг, Багш-сургууль- эцэг эхийн гурвалсан гэрээ байгуулснаар гэмт хэргийн зөрчилгүй хамт олон болгодог тэргүүн туршлагатай багш билээ.
• АБТА, Алтан гадас одонт, багш Ц. Долзодмаа: Газарзүйн хичээлийн шилдэг кабинет байгуулж, нийслэлийн хэмжээний түшиц кабинет болж байсан.
• АБТА, БТТА, багш С. Сүхээ Дунд ахлах насны охидын сагсан бөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж 2014 оноос дүүрэг хот улсад тэргүүн байр эзэлж ОХУ-ын Якутын Саха, 2016 онд Польш улсын Плоцк хотод 16-24 сурагчдыг нөхөрсөг тэмцээнд оролцуулсан.
• БТА, Алтан гадас одонт багш Д. Думаахүү: 2006 оны “Хөдөлмөрийн аварга” багш, 2009 онд Нийслэлийн Монгол хэлний олимдиадад даасан анги нь 5-р байр, 2006, 2010 онд Сургуулийн “Оны тэргүүний анги”-аар шалгарч хүндэт самбарт тавигдаж байсан
• БТА, Дизайн технологи багш Р.Тугмандах: 1995-1998, 2001, 2003, 2008 оны дүүргийн мэргэжлийн “Ур чадварын уралдааны” аварга багш , 2002, 2004, 2006, 2007 онуудад дүүргийн ур чадварын уралдаанд 2-р байр эзэлсэн. 1993-1998 онуудад зургийн төрлөөр олон улсын 80 гаруй медаль, МХО-д Монголд анх удаа анги хамт олны бие даасан үзэсгэлэнг 90 гаруй бүтээлээр гаргасан. 2011 онд Сургуулийн 48-LOGO шинэчлэн гаргаж одоог хүртэл сургуулийн билэг тэмдэг болсоор байна.
• АБТА, ХГУТ-одонт, Монгол улсын гавьяат багш Дизайн технологи багш: Б.Батлхагва: 2011, 2013 онуудад ТТО-д Зураг дизайны төрөлд алтан медаль, 2012 онд 2-р байр мөнгөн медаль хүртсэн. Багшийн бэлдсэн олон шавь нар Техник технологийн олимпиадын “Зохион бүтээх” “Авто загвар” “Усан загвар”-ын төрөлд дүүрэг хотод амжилт гаргаж, сургууль хамт олны нэрийг өндөрт гаргаж байсан билээ.
• АБТА,багш Ш. Цэцэгээ: Түүх, нийгмийн олимпиадад бэлтгэсэн шавь нар нь Нийслэлд алт мөнгөн медаль, ЭЕШ-нд тогтмол өндөр оноо авдаг.
• АБТА, багш Б. Нямхорлоо: 1988 онд Олимпиадын аварга, 2004 онд Нийслэлийн мэргэжлийн аварга, 1990 онд Нийслэлийн тэргүүний багшаар шалгарч байсан.
• АБТА, Алтангадас одонт Ш. Хуягаа: 1998 онд дүүргийн мэргэжлийн аварга багшаар шалгарсан. ҮЭХ- даргаар ажиллаж байх хугацаанд тэргүүний ҮЭХ-р дүүрэгт 3, Нийслэлд 2 удаа шалгарч байсан. 1995 оноос Хими биологийн ЗАН-г удирдаж сургуулийн тэргүүний ЗАН ээр 4 удаа шалгарч байсан.
• АБТА, Алтангадас одонт багш Ө. Ичинхорлоо: Дүүргийн ур чадварын уралдаанд 6 жил дараалан 2, 3-р байранд шалгарч байсан. Түүний бэлтгэсэн шавь нар нь Биологийн олимпиадад дүүрэг, нийслэлд тэргүүн байранд шалгарч амжилттай оролцдог байлаа.
• АБТА, СТА багш Ш. Мөнхбаяр: 2005 онд Нийслэлийн найрал дууны “Шилдэг найруулагч багш”-аар, яруу найрагч Ган-Очирын үгээр “Гэгээн гэрэлт сургууль минь” сургуулийн дууны аяыг зохиосон нь одоог хүртэл дуулагдсаар байгаа билээ. 2005 онд Нийслэлийн багш нарын тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга, ширээний теннисийн төрөлд 1-р байр, хотын менежерүүдийн спортын тэмцээнд ширээний теннис төрлөөр мөн аварга болж байсан урлаг соёл, спортын хосолсон амжилттай багш билээ.
• АБТА,багш Н. Янжинлхам: 2015 онд Индексийн шалгаруултаар Саятан багш болж байсан. Шавь Ханбогд нь 2021 онд англи хэлний олон улсын IELTS-ийн шалгалтад 7.5 оноо авч Унгар улсад анагаахын чиглэлээр 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан.
Түүх, нийгмийн ухааны багш Ч. Баасанжав: 2019 оны сургуулийн тэргүүний багш, 2019 оны сурган хүмүүжүүлэх уншлагад дүүрэгт 1 байр, нийслэлд тусгай байр, 2019-2020 оны хичээлийн жилд түүний бэлдсэн шавь нар нь түүхийн олимпиадад дүүрэгт мөнгөн медаль, хүрэл медаль, тусгай байр, нийслэлд мөнгөн медаль, улсад тусгай байруудыг эзэлсэн ба нийгмийн ухааны хичээлээр дүүргийн олимпиадаас 1 сурагч мөнгөн медаль хүртсэн.
Математикийн багш Б. Гэнинчимэд: Даасан анги нь 2010 онд “Оны тэргүүний анги”, 2016 онд “Хошой тэргүүний анги”-аар шалгарсан. 2012, 2016 онуудад ЭЕШ-нд сурагчдыг амжилттай бэлтгэн сургуулийн дундаж оноо тогтмол өссөн. 2015-2016 онд “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” илтгэлээр дүүрэгт 3-р байр, 2016-2017 онд “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн зан үйл нөлөөлөх нь” илтгэл нь багаараа дүүрэгт 1-р байр, нийслэлд амжилттай орсон. 2016-2017 онд ” Багшлахуйн ур чадвар-1″ олимпиадад амжилттай оролцож багаараа 2-р байр, 2018 онд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон. 2018-2019 онд “6-р ангийн математикийн хичээлд TARSIA программаар хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглах нь” илтгэлээр багаараа дүүрэгт 2-р байр, нийслэлд амжилттай оролцсон. 2020-2021 онд “Онцгой байдлын үед цахим, зайны сургалтыг зохион байгуулах” нь сургалтыг дүүргийн математик мэргэжлийн багш нарт зохион байгуулсан. 2020-2021 онд “ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” үндэсний хэлэлцүүлэгт оролцож “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ САНАА”-г тусгасан шилдэг арга зүйтэй 110 хичээлийн нэгээр шалгарч улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн. 2020-2021 оны Дүүргийн математикийн зөвлөн туслах багш нарын багт ажиллаж байна.
• Математикийн багш Ц. Пүрэвсүрэн: 2017-2018 оны СХУ-д “Facebook ашиглан гэрийн даалгаврыг нэмэгдүүлэх ” сэдвээр дүүрэгт II байр, 2018-2019 оны СХУ-д “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн” сэдвээр дүүрэгт II байр эзэлсэн. 2019-2020 оны СХУ-д “Математикийн хичээлээр хоцрогдсон 6-р ангийн суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан үзэж, тохирсон арга зүйг хэрэгжүүлэх” сэдвээр дүүрэгт I байр. 2018 онд Дүүргийн багш нарын “Ур чадварын уралдаанд” амжилттай оролцож 3-р байр. Сургуулийн нэрэмжит “БАГШЛАХУЙН УР ЧАДВАР-II уралдаанд багаараа 2-р байр. “Түргэн бодолт” “Кенгуру” “Номын цацраг” зэрэг олимпиад бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцож, тэргүүлсээр байна
• Алтан гадас одонт, МУ-ын зөвлөх бага ангийн багш Б. Бадамчулуун: 2007 онд БЗД-ийн хөдөлмөрийн аварга, 2014 оны сургуулийн оны аварга, Нийслэлд Сургалтын чанар, үр дүнгээрээ шалгарч, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” олимпиадад амжилттай оролцсон. Математикийг сонгон суралцацгаая, математикийн стандартыг зөв эзэмшье, хөдөлгөөний бодлогыг бодох, Зугаатай зуны даалгавар, 12 жилийн сургалттай 1-р ангийн бэлтгэл хөтөлбөр 12 жилийн 1-5–р ангийн хөтөлбөрүүд зэрэг 20 гаруй ном, сурах бичиг гарын авлага, “Хөдөлгөөний бодлогыг бодох арга зүй” сургалтыг дүүрэг, нийслэл, улс, Багануур, Налайх, Багахангай, Гачууртын багш нарт амжилттай зохион байгуулсан.
• Алтан гадас одонт, МУ-ын зөвлөх багш, Үндэсний сургагч багш сургалтын менежер С.Гэрэлмаа: 1998, 1999, 2000, 2003, 2004 онуудад сургуулийн хөдөлмөрийн аварга, бүтээлч багш, 1999, 2004 онд Баянзүрх дүүргийн мэргэжлийн аварга, 2002 онд нийслэлийн мэргэжлийн аварга, 1999 онд Улсын тэргүүний кабинетын уралдаанд дэд байр, 2019 онд БЗД-ийн Шилдэг сургалтын менежер. 1998-2001 онуудад “Junior Achievement” хэрэглээний эдийн засгийн хөтөлбөрт хамрагдан эдийн засгийн онол, ХХК, компани эрхлэх анхан шатны мэдлэгийг олгох хичээлийг зааж байв.
• БТА, Алтан гадас одонт түүх, газарзүйн багш С. Насанбалмаа: 2014 оноос сургуулийн ҮЭ-ийн хороон дарга, 2016 онд БЗД-ийн Тэргүүний ҮЭ, 2006 онд сургуулийн “Бүтээлч багш”, 2012 онд БЗД-ийн түүх нийгмийн ухааны багш нарын ур чадварын уралдаанд дэд байранд шалгарсан.
• Алтан гадас одонт Ази тивийн 14 удаагийн аварга, БТТА, багш Э.Гэрэлтуяа: 2002 онд Самбо, Жудо бөхийн ОУХМ, Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн 3 удаагийн аварга, Залуучуудын дэлхийн хошой аварга, 1999, 2000 онд Дэлхийн цомын хошой аварга, 2001, 2002 онд Оддын дэлхийн хошой аварга, 2003 онд Оюутны дэлхийн аварга
• МУ-ын зөвлөх багш БТА, Магистр, Үндэсний сургагч багш, Д.Отгонбаяр: МУ-ын ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх улсын хэмжээний туршилтын анхны ангийг даан авч 12 жилийн сургуулийн бага боловсролын хөтөлбөр төлөвлөгөө, агуулга арга зүйн багийн гишүүн 1-5-р ангийн сурах бичгийн зохиогчоор ажилласан. 2014-2015 оны сургуулийн Шилдгийн шилдэг багш, Индексийн шалгаруулалтын 3 саятан багш, Нийслэлийн эх хэлний олимпиадын аварга анги, 2011-2015 оны илтгэлийн уралдаанд дүүрэгт 5 удаа тэргүүн байр, нийслэлд тусгай байр эзэлж байсан. МУБИС-ийн зөвлөх профессор.
• АБТА, БТТА, буудлагын Спортын мастер багш Т.Энхтуяа: Нумт буудлагын спортын Азийн хошой аварга, Буудлагын спортын мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.
• Алтан гадас одонт НУ-ны нэгдлийн ахлагч Д.Энхзаяа: Багшийн удирдсан Монгол хэл Уран зохиолын ЗАС нь 2010, 2019 онуудад “Тогтмол үйл ажиллагаатай секц”, “Тэргүүний секц”-ээр шалгарсан. 2009 онд Радио хичээлүүд зааж туршлагаа дэлгэрүүлсэн. 2003, 2008, 2012, 2015-2018 онуудад Нийслэл Дүүргийн багш нарын Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багаараа тэргүүлж байлаа. Гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй, “Шилдэг бүлэг сэдвийн боловсруулалт” шалгаруулах уралдаанд тэргүүн байр, 2010, 2011 онд Дүүргийн Монгол хэлний багш нарын ур чадварын уралдааны шүүгч багш.
• БТА, Герман хэлний багш С.Энхтуяа: ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн герман хэлний А1, А2, В1 түвшингийн шалгалтанд 2010 оноос хойш 36 сурагч амжилттай бэлтгэн ХБНГУ-д суралцуулсан. Азийн герман хэл сурдаг сурагчдын их наадамд /Япон, Хонконг, Солонгос, Тайвань улсад/ сурагчдыг бэлдэн 9 сурагчийг хамруулж, Зүүн Өмнөд Ази болон зарим Европын орнууд дахь /БНХАУ, Солонгос, Тайван, Хонконг, Энэтхэг/ “Түнш Сургууль”-уудын багш нартай хамтран ажиллаж 2 орны сурагчдын дунд төсөлт ажил 5-ыг амжилттай хэрэгжүүлсэн. ХБНГУ-н Гёте институтийн 100% хөрөнгө оруулалтаар Герман хэлний 2 кабинет, багш нарын өрөө, Герман хэлний номын санг бүрэн тохижуулж сургалтанд ашиглаж байна. ХБНГУ-н Гёте Институтээс зохион байгуулагдсан Герман хэлний цахим хичээлийн уралдаанд 1-р байр эзэлж Гонконг улсад зохиогдсон Азийн Герман хэлний багш нарын их хуралд оролцож, туршлага солилцоод ирсэн.
• БТА, Монгол хэл, уран зохиолын багш Ж. Загдсүрэн 2012 онд “Багшийн ёс зүй ба харилцаа, хандлага” СХ уншлага 2-р байр, 2013 онд “Шилдэг анги кабинет”-н уралдаанд 1-р байр, 2014 онд “Бүтээлч ажил” шалгаруулах уралдаанд 1-р байр, 2016 онд “Багшлахуйн ур чадвар” олимпиадад “Шилдэг хичээл” “Шилдэг арга зүйтэй багш”-аар шалгарч, 2016 онд ӨМӨЗО-ны Шулуун Хөх хошууны ахлах дунд сургуульд хичээл зааж, хэлэлцүүлэг хийж, 2018 онд Нийслэлийн ”Амжилтын гараа”- 1” уралдаанд 1-р байр, Дүүрэгт ЭЕШ-р монгол хэл 2-р байр эзэлсэн.
• БТА, МУ-ын зөвлөх багш Ч.Болорчулуун: Шилдэг илтгэл шалгаруулах СХУ-ын уралдаанд Дүүрэгт 3 удаа тэргүүн байр, Нийслэлд 2 удаа тусгай байр (2013, 2014) эзэлсэн. Сургуулийн 2 удаагийн “Оны аварга багш” (2005, 2011), БЗД-ийн мэргэжлийн аварга (2011), Нийслэлийн ур чадварын уралдааны тэргүүн байр (2011), “МУЛЬТИМЕДИА ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” үндэсний 5-р уралдааны тэргүүн байр, шилдэг мультимедиа хэрэглэгч багш (2012), “Сайн хөтөлбөр” шалгаруулах уралдаанд1–р байр (2012), Нийслэлийн Шилдэг багш өргөмжлөл (2013), 2014 онд Дүүргийн мэргэжлийн аварга багш
• БТА, Тэргүүлэх, Химийн багш Г.Буянжаргал: Дүүргийн олимпиадад 6-р байр 2017-2018 оны Баянзүрх дүүргийн “Сайн хичээлийн зөвлөгөөн”-ий ур чадварын уралдаанд 3-р байр, 2015-2018 онд ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны ахлах сургуулийн 11-р ангид “Спирт ба Фенол” сэдвээр, Шилийн гол Шулуун Хөх хотын Монгол дунд сургуулийн 7-р ангид хичээл зааж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. 2018-2019 оны СХУ-ын уралдаанд ЗАС-ийн багш нартай хамтран “Багшийн хөгжилд сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэрхэн нөлөөлөх вэ?” сэдвээр амжилттай оролцон дүүрэгт 1-р байр, нийслэлд тусгай байр 2013-2017 онуудад Дүүргийн ур чадварын уралдааны шүүгч багшаар, 2017 онд Залуу багш нарт “Ээлжит хичээлийн бэлтгэл хэрхэн хангах вэ?” сургалт зохион байгуулж, БЗД-ийн багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлэх үзэсгэлэн гаргасан.
• Газарзүйн багш Б. Саруул-Эрдэнэ: 2010-2011 оны БЗД-ийн мэргэжлийн хошой аварга багш, 2012 оны Нийслэлийн Залуу багш холбооны “Оны шилдэг клуб”-н ахлагч, 2014 оны Нийслэлийн цахим хичээлийн уралдаанд 1-р байр, Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж 2015 онд Зүүн бүсийн аймгууд, 2019 онд Говийн бүсийн аймгуудад мөн нийслэлийн 6 дүүргийн багш нарт мэргэжил аргазүйн сургалтуудыг амжилттай зохион байгуулж, 2016 онд ЭЕШ-ын Газарзүйн хичээлийн тестийг боловсруулсан.
• БТА Орос хэлний багш Ч.Туул: 2015 онд “Мультимедиа программ хангамжийг сургалтанд хэрэглэх хөгжүүлэх нь” уралдаанд 4-р байр, 2017 онд Нийслэлийн гадаад хэлний багш нарын зөвлөгөөн дээр “Гадаад хэлний хичээлд тоглоомын арга хэрэглэх нь” сэдвээр орос хэлээр илтгэл тавьсан. 2008 онд анхны орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсгөж 4 сурагч МУЗГ-ын тэтгэлэгээр ОХУ-ын их сургуульд элсээд амжилттай төгссөн. Нийслэлийн Дүүргийн орос хэлний олимпиадад 30 гаруй шавь нь алт мөнгө хүрэл медаль хүртэж байсан.
• Дизайн технологийн багш Д. Отгондулам: 2016 онд “Амазонка-2016” хувцас загварын тэмцээнд сурагчдаа оролцуулж Шилдэг зохион байгуулагч, “Чадварлаг удирдагч багш”-аар шалгарсан. 2016 онд Их засаг ОУИС–ийн “Мөрөөдлийн зүг” улсын уралдаанд сурагчдаа оролцуулж бүтээлч багшаар шалгарсан.
• БТА, Дизайн технологийн багш Л. Бурмаа: 2011, 2012 онд БЗД-ийн ТТО-д “Дизайн технологийн” төрлөөр 1, 2-р байр, 2012 онд БЗД-ийн Багш нарын ур чадварын уралдаанд 3-р байр, 2012 онд сургуулийн “Оны тэргүүний багш”, 2011, 2014, 2015, 2016, 2017 онуудад БЗД-ийн ТТО-д “Дизайн технологийн” төрлөөр 1,2,3 тусгай байруудыг тогтмол эзэлж байсан.
• БТА, Тэргүүлэх багш Л.Мөнгөнтуяа: 2014-2015 онд “ADOBE CAPTIVATE” программ ашиглан “Эргэлтийн бие”сэдвээр цахим хичээлийн уралдаанд тэргүүн байр, 2011-2012 онд “Сайн хөтөлбөр” боловсруулах уралдааны 3-р байр, “Дөрвөн өнцөгт” бүлэг сэдвийн боловсруулалтаар, 2016-2017 онд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн зан үйл нөлөөлөх нь” сэдвээр илтгэл бичиж Дүүрэгт 1-р байр, Нийслэлд тусгай байр, “Багшлахуйн ур чадвар”-олимпиадад шилдэг хөтөлбөрөөр тэргүүн байр 2018-2019 онд СХУ-д “TARSIA программ ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэж ашиглах нь” сэдвээр оролцож Дүүрэгт 3-р байр, Нийслэлд тусгай байр 2020-2021 онд “Дунд ангийн сурагчдын цахим хичээлд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэх сэдвээр илтгэл тавьж “Дүүрэгт 2-р байр эзэлсэн, 2018-2019 онд “Амжилтын гараа” уралдаанд амжилттай оролцож, мөн сургуулийн математикийн хичээлийн ЭЕШ оноог ахиулсан амжилттай байна.
• БТА, Тэргүүлэх, Бага ангийн багш Ч. Оюундарь: 2013 онд Нийслэлийн Индексийн шалгаруултанд 2 саятан багш, 2014 онд 1 саятан багш, 2018 онд Нийслэлийн “Алдаагүй зөв бичигтэн” анги хамт олон, дүүргийн багш нарын илтгэлийн уралдаанд тэргүүн байр, 2018 онд бага ангийн багш нарын гар бөмбөгийн тэмцээнд нийслэлд мөнгөн медаль, дүүрэгт алт медаль 4 удаа, хүрэл медаль 2 удаа хүртсэн.
• БТА, Магистр багш С.Шижиртуяа: Замын хөдөлгөөний кабинетыг 2006-2014 онуудад байгуулан ажиллаж, “Ногоон гэрэл-цагаан шугам” Дүүргийн тэмцээнээс мөнгө,хүрэл медаль, 2019 онд тус тэмцээнд тусгай байр, 2018 онд Шилдэг орчин бүрдүүлэлттэй сургуулиар шалгарсан. 2017, 2018 онд даасан анги нь “Бид хамтдаа” гимнастикийн тэмцээнд 2-р байр, “Эцэг эхийн оролцоо”-тэмцээнүүдэд амжилттай оролцсон.
• БТА Хөгжмийн багш Б.Оюунчимэг: 2016 онд МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах наадмын дэд байр, 2019 онд “Шилдэг удирдаач багш”-аар, Улаанбаатар хотын “Цэцэг шиг хот миний Улаанбаатар” ойн Гала тоглолтод оролцож, НСУГ-ын “Шилдэг багш” өргөмжлөлөөр, Дүүргийн илтгэлийн уралдаанд дэд байр эзэлсэн.
• БТА, Тэргүүлэх багш С. Мөнхжаргал: 2017, 2018, 2019 онд Нийслэл, дүүргийн “Тамирчин багш” бага ангийн багш нарын гар бөмбөгийн тэмцээнд багш нараа ахлан оролцож 1-р байр, 2015 онд Индексийн шалгаруултанд 1 Саятан багш
• БТА, Тэргүүлэх Д. Даваахүү: 2012 онд “Багш ажлын байрандаа хөгжих нь” СХУ-д дүүрэгт тэргүүн байр, 2012, 2013, 2016 онд Нийслэлийн багш нарын гар бөмбөгийн тэмцээнд дэд байр, Дүүргийн багш нарын тэмцээнд алт, хүрэл медаль, 2015 онд Саятан багш, 2015-2017 оны Эцэг эхийн тэмцээнд гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр 3 удаа алтан медаль, шилжин явах цомын эзэн болж байсан.
• Газарзүйн багш Х. Нямхишиг : 2019 онд БЗД-н Ур чадварын уралдаанд “Даяаршил” 1-р байр, “Агаарын даралт түүний хуваарилалт” сэдвээр хичээл зааж Нийслэлд 3-р байр эзэлсэн.
• Түүх, нийгмийн багш П. Цэрэндэжид: 2019 дүүрэгт “Ёс суртахууны хэм хэмжээ” сэдвээр 1-р байр, “Соёлын өөрчлөлт” сэдвээр хичээл заан Нийслэлд 4-р байр, мөн секцийн багш нар болон бусад мэргэжлийн багш нартай хамтран интеграц хичээл бэлтгэн дүүрэгт амжилттай заасан.
• СТА Хөгжмийн багш Г.Одгэрэл Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах 31 дэх удаагийн “Морин хуур-2017” наадамд өөрийн зохиосон “Нутаг ижий хоёр” дуугаар оролцож Шилдэг 25 дууны нэгээр шалгарсан. Амьд хөгжмийн “Цаг хугацаа” хамтлаг байгуулан “Төгсөгчийн дуу” нэртэй клип хийлгэж, Тус хамтлаг нь 2018 онд ӨМӨЗО ны Одон телевизээс зарласан хүүхдийн урлагийн наадамд оролцож алтан медаль хүртсэн.
• Химийн багш Г.Отгонбаяр: 2017онд БЗД-ийн ур чадварын уралдаанд 3-р байр, 2017-2018 онд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун Хөх хотын ахлах, бага сургууль, ОХУ-н буриадын сургуулийн багш нар, 48-р дугаар сургуулийн хамтарсан форумд оролцож багш нарт “Цаасан хромотографийн арга” сэдвээр үзүүлэх хичээл зааж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. 2016-2018 онд сургуулийн “Өсвөрийн аврагч” клубыг удирдан ажиллаж сургууль болон Дүүргийн хэмжээнд олон тэмцээн уралдаанд оролцож, сургалт зохион байгуулсан.
• Биологийн багш Ш.Эрдэнэбилэг: 2016 онд БЗД-ийн ур чадварын уралдааны тусгай байр, 2013 онд Сургуулийн цахим хичээлийн уралдаанд 2-р байр, 2018 онд Нийслэлийн СХУ-д “Химийн хичээлийн хэрэглэгдэхүүн сургалтын чанарт нөлөөлөх нь” сэдвээр тусгай байр, 2019 онд БЗД-ийн СХУ-д “Суралцагчдын ялгаатай байдалд эцэг эхээр дамжуулан нөлөөлөх нь” сэдвээр оролцож 4-р байр эзэлсэн.
• Ахлах багш, Магистр Д. Даваадулам 2015 онд Индексийн шалгаруулалтын Саятан багш, 2016 онд ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны сургуульд, 2017 онд Өвөрмонголын Алшаа Зүүн хошууны дунд сургуульд “Үг хэллэгийг оновчтой хэрэглэх нь”, “Үлгэрийн үйл явдлыг таамаглах” сэдвээр хичээл зааж туршлагаа түгээсэн.
• Монгол хэл бичгийн багш: Б.Пунсалддулам 2015 онд “Сурагчдын ярих чадвар нь сургалтын амжилтанд нөлөөлдөг болох нь” сэдвээр илтгэлийн уралдаанд тусгай байр, 2016 он “Эх хэлээ ижий шигээ хайрлая” эсээ бичлэгийн уралдаанд сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулж шилдэг багш өргөмжлөл, 2018 онд “Амжилтын гараа” улсын уралдаанд монгол хэлний хичээлээр нийслэлд 1-р байр, 2014 оноос “Найргийн түүчээ” шүлгийн дугуйлан хичээллүүлж, яруу найраг, уран илтгэлийн уралдаанд шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан, 2020 онд өөрийн “Аясын салхин” шүлгийн номоо хэвлүүлсэн.
• Гадаад хэлний багш С. Мөнхтуяа: 2014, 2015, 2017 онуудад Баянзүрх дүүргийн Англи хэлний багш нарын олимпиадын тэргүүн болон 4-р байр, улс, нийслэлийн олимпиадад амжилттай оролцож байсан. Сургуулийн Англи хэлний ЭЕШ-н дундаж оноог ахиулсан багш-аар, 2016 онд Шилдэг залуу багш Алтан медаль, 2017 онд ӨМӨЗО-ны Хишигтэн сургуульд Англи хэлний хичээлийг заан орон нутгийн телевизээр сурталчлагдсан.
• Япон хэлний багш Д. Сэлэнгэ: Олон улсын Япон хэлний төвшин тогтоох шалгалтад сурагчдыг бэлтгэн N5 төвшинд 10 сурагч, N4 төвшинд 5 сурагч тэнцсэн, 2011 оны 11 сард Япон улсын засгийн газраас Зүүн Азийн орнуудын олон улсын Jenesys хөтөлбөрт 6 сурагч бэлтгэж, Япон улсад аялаад ирсэн. 2008 онд Япон улсад 3 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.
• Дизайн технологийн залуу багш Б.Ням-Осор: 2016 онд 2017 онд БЗД-ийн илтгэлийн уралдаанд 2-р байр, 2018 онд “Авьяасын хур 2018” БЗД-ийн ЕБС-ийн шилдэг бүтээлийн уралдаанд 2-р байр мөнгөн медаль, 2018 онд БЗД-ийн ТТО-д 2-р байр мөнгөн медаль, 2016 онд Мikrocomputer бүхий электрон роботын улсын аварга шалгаруулах тэмцээнд сурагчидтайгаа оролцож 6-р байр 2018 онд Монгол туургатны “Миний монгол бичиг” улсын уралдаанд шилдэг бүтээл шалгарсан, 2018, 2019 онуудад “Hugo and color” улсын XI олимпиадад уран бичлэгийн төрлөөр 1-р байр алтан медаль, 2021 онд “Онлайн” бүтээлийн уралдаанд 3-р байр.
• Дүрслэх урлагийн залуу багш А.Баасанжав: 2017, 2019 онуудад “Hugo and color” улсын X олимпиадад хөрөг зургийн төрлөөр 1-р байр алтан медаль, 2018 онд Багануур дүүргийн Д.Баярнямын нэрэмжит нийслэлийн дүрслэх урлаг, дизайны VIII олимпиадад 1-р байр алтан медаль, 2019 онд Нийслэлийн зураг зүйн олимпиадад тусгай байр, 2019 онд Нийслэлийн Дүрслэх урлагийн төрөлд 5-р байр /улсад орох эрх/, 2019 онд Улсын ТТО-н дүрслэх урлагийн төрөлд 5-р байр
• Дизайн технологийн багш Э. Батхишиг: 2017, 2018 онд БЗД-ийн ТТО-н дүрслэх урлагийн төрөлд 1-р байр алтан медаль тусгай байр, 2017, 2018 онд БЗД-ийн илтгэлийн уралдаанд “Багшийн хөгжил, сургалтын хэрэглэгдэхүүн” илтгэл 2-р байр “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сургалтын орчинг сайжруулах нь” илтгэл тусгай байр, 2017 онд ХУД-ийн Багш нарын зургийн уралдаанд 3-р байр өргөмжлөл хүртсэн.
• Спортын мастер биеийн тамирын багш Т. Билгүүн: 2012 оны зүүн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Сагсан бөмбөгийн дээд Лигийн хос хүрэл медаль, Ур чадварын тэмцээний аварга, дээд лигийн Хан-уул хангарьд багийн холбон тоглогч
• Тэргүүлэх багш Т. Батхишиг: Сагсан бөмбөгийн спортын 2- р зэрэгтэй. Бага ангийн багш нарын гар бөмбөгийн тэмцээнд дүүрэгт 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад гар бөмбөгийн тэмцээнд алт мөнгөн медаль.
• Багш Т. Хоролсүрэн : 2012 онд Дүүргийн ур чадварын уралдаанд 2-р байр, нийслэлийн ур чадварын уралдаанд тусгай байр, 2018 онд Өвөрмонголын Шилийн гол аймагт “Бийрэн бичлэгийн сургалт”, 2018 онд “Бодит чадвар академи”-ийн “Боловсролын шинэчлэл” сургалт, уулзалтад Солонгос улсад хамрагдсан.